|
2011 оны 6-р сарын 27, Даваа гариг, 14:10 |
|
РЕМИКОН ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурал 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагаас Энхтайваны өргөн чөлөө, Гурвалжингийн гүүр, БГДүүргийн 5-р хороо Хера Бизнес төвийн байранд болно. ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ДАРААХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ. 1. ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгох. 2. ХШЗ-ийн гишүүнийг шинээр сонгох. 3. ТУЗ болон ХШЗөвлөлийн цалин ба төсвийг хэлэлцэх. 4. Хувь нийлүүлэгч Х.Ганхуягийн компанид оруулсан хөрөнгийг Санхүүгийн Зохицууулах Хорооны 117-р тогтоолын дагуу хувьцаанд хөрвүүлэх асуудлыг хэлэлцүүлэх. 5. Цементийн үйлдвэр байгуулахтай холбогдуулан нэмэлт хувьцаа гаргах шийдвэрийг хэлэлцэх. 6. Хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах комиссын дарга, тооллогын комиссыг томилож, олон нийтэд хүргэх мэдээллийн эхийг батлах. Хуралд орох эрхтэй хувь нийлүүлэгчдийг бүртгэх өдөр 2011 оны 06 сарын 22-ний өдрөөр тасалбар болно. Хуралд биечлэн оролцох боломжгүй хувь нийлүүлэгчид саналаа 2011 оны 07 сарын 15-ний өдрийн 18:00 цагаас өмнө “ГАУЛИ” ХХК болон харъяа брокер диллерийн компанид ирүүлсэн байна. Хувь нийлүүлэгчид саналын хуудас, хурлын материалтайгаа тус тусын брокер диллерийн компаниуд, МХБирж болон “ГАУЛИ” ХХК дээр 07 сарын 03-аас хойш ирж танилцаж болно. Жич: Долдугаар сарын 20-ны өдрийн 14:20 цагаас Драмын театрын үүднээс тусгай автобус явна. Мөн хуралд оролцохдоо өөрсдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон жолооны үнэмлэхний аль нэгийг авчирсан байна шүү.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
УТАС: 99114676, 99053728, И-мэйл
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
|